spot_img
ЭхлэлАнгилаагүйЛАЦТАЙ МОНГОЛ

ЛАЦТАЙ МОНГОЛ

Хууль, хяналтынхан өмч лацадсан, тусгай зөвшөөрөл царцаасан тухай мэдээлэл гарч л байдаг. Мөн хуулийнхан буруутай этгээдийг хорьдог, муу залуус хөрөнгөтнүүд, хүүхнүүдийг барьцаалдаг тухай баримтат кино ч байдаг.

Гэтэл монгол хүн лацдуудаг тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах болов. Телевизүүд бараа лацдацсаныг андуу мэдээлэв үү гэтэл, үгүй аж. Албан тушаалтан монгол жолоочийг хятадын хилийг нэвтрүүлэхдээ лацаддаг тухай мал хөнгөлсөн мэт хэнэггүй ярьж байх юм.

Түүнээс гадна монгол хүн лацдуулсан мэдээ анх удаа сонсохоор … Цахимаар “лацдуулсан хүн” гэж хайхад юу ч гарч ирсэнгүй. Тэгэхээр ийм үйлдэл дэлхийд бараг байхгүй гэсэн үг болов уу.

Мэдээж энэ санаачлагыг манай түшмэдүүд гаргаагүй. Хятадын төр ч гаргаагүй гэдэгт итгэж байна. Харин хятадын бүдүүлэг түшмэдүүд манайд тулгасан байж таарна. Хятадын түшмэдүүд бас манайхантай адил даргынхаа өмнө коронатай баатарлагаар тэмцэж байгаа дүр эсгэнэ. Бас монголчуудад ноён зан гаргах дуртай.

Олон жилийн өмнө Оросын хилээс Монголд орж ирсэн түймрийн асуудал дэгдэхэд орос офицер “Тэгж яривал танайх манайд арван тэрбум долларын өртэй шүү” хэмээн даналзаж байсан гэдэг. Худлаа биш. Гэхдээ их өр төлөгдөхөд оросууд хилийн түймрээс монголчуудад учруулсан хохирлоо хассан гэж дуулдаагүй.

Орос хятадын түшмэдийн энэ авир нь хувь ухамсар муутай иргэдийн хүмүүжилгүй авир. Харамсалтай нь энэ авир хэрэгжих шалтаг байгаа учраас л хэрэгжинэ. Жишээлбэл хятадын талаас монгол жолоочийг лацдах саналыг сонсоод манай түшмэдүүд батлан хамгаалах сайдад мэдэгдэж, хятадыг дайлаар мордох санал тавьсан байх. Харин хятадууд хариуд нь “Танайханд итгэж болохгүй. Та нар ариутгал нэртэй шон зоож, Ерөнхий сайд аа хуурч байсан биз дээ” гээд Ерөнхий сайдын Замын Үүдийн гааль дээр толгойгоо маажиж байгаа зургийг харуулсан байж таарна.

Тиймээс л манай түшмэд монгол жолоочийг лацдуулахыг зөвшөөрсөн болов уу. Түүнээс биш монгол эр хүн машины умгар бүхээгт лацдуулах нь бүү хэл дэлхийн тал хүртэл хөлөө хориулж үзээгүй. Хятад коронатай хатуу тэмцэж байхад монголчууд бас зүгээр суугаагүй. Гэхдээ тэмцлийн чанар тэс өөр. Хятадууд маскгүй иргэнийг баривчилж, дэлхийд адлагдаж байхад манайхан хуурамч шинжилгээний хариу өгөөд сууж байсан. Хятадууд олон сая иргэнээ гэрт нь өлөн зэлмүүн хорьж байхад манайхан эрүүл иргэнийг тусгаарлах нэрээр хэдэн тэрбум төгрөг аваад корона халдааж л байсан.

Иргэдийг хилээр гаргахыг хориглосон шийдвэр гарсан байхад АНУ руу цөөнгүй иргэдийг илгээснээр анхны коронагийн тохиолдол илэрсэн байдаг. Сонирхолтой нь халдвар авсан гадны иргэнийг бид биш, АНУ-аас өгсөн мэдээллээр илрүүлсэн. Нэг хаалга, нэг шинжилгээ хэмээх хэдэн тэрбумын арга хэмжээ авсан ч, тархалт нэмэгдсэн. Энэ бүхнээс үүдэн хятадууд бидэнд дуртай шаардлагаа тавих эрхтэй болсон.

Дэлхийн талыг чичрүүлж явсан монгол эр гэр бүлээ тэжээхийн тулд эрийн хийморио хятад машины бүхээгт лацдуулж байна. Ингэж доройтоход хүргэсэн нь албан тушаалтнуудын хууран мэхлэлт.

Тэд иргэдийг хуураад зогсохгүй. Ерөнхий сайдаа хуурдаг. Корона, авлигатай тэмцэхийн оронд хүүхдийн мөнгө танах, хүнд суртлыг хөгжүүлэх идэвхитэй ажиллагаа явуулж байна. Энэ бүхэнтэй тэмцэх хүч Эрх баригч МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайдад байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Сөрөг хүчингүй болсон монгол парламенын сөрөг хүчин нь авлига, албан тушаал болж хувирч байна. Олон хууль бус үйлдлүүдийг аньж байгаа Ерөнхий сайдын үйлдэл нь олонхи монголчуудыг лацдуулах аюулд ойртуулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
6.1 ° C
6.1 °
6.1 °
17 %
5kmh
75 %
Нар
6 °
Даваа
8 °
Мяг
8 °
Лха
2 °
Пүр
13 °
spot_img