УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.24/ хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.
1. Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл
2. Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцлээ.
Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Засгийн газар өөрийнхөө хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Боловсролын ерөнхий хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар мөн хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн. Иймд Боловсролын багц хуулийн явц, Боловсролын ерөнхий хуулийг концепци тус бүрээр нь бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тухайлбал, ажлын хэсгийг шинэчлэн баталсан. Олон дэд ажлын хэсгүүдийг татан буулгаж, нэг ажлын хэсгээр ажиллахаар болсон. Мөн Судалгааны их сургуулийг Их, дээд сургуулийн хуультай нэгтгэх, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар батлахаар ажиллана.