“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-дөнгөрсөн 7 хоногт нийт 143 иргэн хандсанаас 115 утсанд 126, чатботод 5, и-баримт аппликейшнд 8, Засгийн газрын “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 57 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 1 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 70 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 14 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж байна.
Үүнээс 7 иргэний 2,314,300 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж мөн 5 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.