spot_img
ЭхлэлШинэ мэдээЗорилтот бүлгийнхэнд томуугийн эсрэг вакцин хийж байна

Зорилтот бүлгийнхэнд томуугийн эсрэг вакцин хийж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна. Улирлын томуугийн эсрэг “GCFLI Quadrivalent” дөрвөн цэнт вакцин нь 2022, 2023 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусний эсрэгтөрөгчийг идэвхгүйжүүлж гаргаж авсан, ДЭМБ-ын итгэмжлэл авсан вакцин юм.
Вакцины найрлагад орсон томуугийн вирусний дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Вакцинд 1-5 настай хүүхдүүд, 65-аас дээш настай ахмадууд, жирэмсэн ээжүүд хамрагдана. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт хамруулна. 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд томуугийн вакцин хийж болно.
ЭСРЭГ ЗААЛТ:
-Сүүлийн 1 сарын хугацаанд өөр ямар нэг вакцинд хамрагдсан бол
-Цочмог халдвар, архаг өвчний сэдрэлийн үе;
-Вакцины найрлагад орсон бодист анафилаксийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй;
-Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хариу урвал өгч байсан;
-Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт, саажилтын хам шинж илэрсэн;
-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үе;
-Харшил, багтраа өвчтэй хүн;
-Дархлал дутмагшилтай хүн;
-Дааврын эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн;
-Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа бол.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРААХ УРВАЛ ХҮНДРЭЛ:
Халуурах, толгой өвдөх, чичрэх, ядрах, тайван бус болох, хоолонд дургүй болох, бөөлжих зэрэг ерөнхий, тариулсан газарт улайх, хөндүүрлэх, хавдах зэрэг хэсэг газрын урвалын шинж илэрч болох бөгөөд 2-3 өдрийн дараа хэвийн байдалд ордог.
Ховор тохиолдолд: Толгой эргэх, цочмог ханиах, архаг ринит, хоолой өвдөх, залгиурын үрэвсэл, хамрын салст бүрхэвчийн үрэвсэл илэрч болно.
Маш цөөн тохиолдолд: Бөөлжих, суулгах, дотор муухайрах, чонон хөрвөс гарах, анафилаксын шок, энцефаломиелит, татах, мэдрэлийн өөрчлөлтүүд 2 долоо хоногийн дотор илэрч болно. Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмч, эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
70 %
2kmh
0 %
Даваа
-23 °
Мяг
-19 °
Лха
-16 °
Пүр
-26 °
Баасан
-21 °
spot_img