НЗДТГ-аас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар шилдгээр шалгарсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хороо, дүүргүүдэд шагналыг гардуулан өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тус арга хэмжээний нээлтийн үеэр “Нийслэл хотын амин зүрх болж, төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэн ажилладаг хороод, хэсгийн ахлагч нараараа үргэлж бахархдаг. Улаанбаатар хотын есөн дүүрэгт 1800 гаруй хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд нэг хэсгийн ахлагч дунджаар 250-300 өрхийг хариуцаж байна. Энэ бол их тоо. Маш их ачаалалтай ажиллахын дээр өрх бүрийнхээ нөхцөл байдлыг мэдэрч ажилладаг хамгийн чухал хүмүүс байдаг. Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмыг НИТХ-аар батлуулсан. Ингэснээр хэсгийн ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвортой ажлын байрыг хадгалах зэрэг гол зарчмыг барин ажиллаж байна. Хороодод ажиллаж буй албан хаагчид төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, иргэн бүртэйгээ тулж ажилладаг чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүтэн жилийн турш ажил, үйлсээрээ манлайлсан та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Энэ жилийн тухайд нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, нэгдүгээр шатанд дүүргийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил-арга зүйн туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор байшин ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байдлаар хуваарилж, Ажлын хэсэг тус бүр 34 хороонд ажилласан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.
НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ “ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ШИЛДЭГ БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД
- Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо;
- Дэд байранд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо;
- Гутгаар байранд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо;
- Тусгай байранд:
- Багануур дүүргийн 3 дугаар хороо
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо
- Баянгол дүүргийн 14 дүгээр хороо
- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо
- Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо
- Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо тус тус шалгарлаа.
НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ “ШИЛДЭГ ХОРОО” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД
- Тэргүүн байранд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо;
- Дэд байранд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо;
- Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо;
- Тусгай байранд:
- Налайх дүүргийн 3 дугаар хороо
- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо
- Баянгол дүүргийн 13 дугаар хороо
- Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо
- Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо
- Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо
- Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо тус тус шалгаран, шагналаа гардлаа.
ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ГЭР ХОРОО
- Тэргүүн байранд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо
- Дэд байранд Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо
- Гутгаар байранд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо
- Тусгай байранд:
- Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо
- Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо
ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ОРОН СУУЦНЫ ХОРОО
- Тэргүүн байранд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо
- Дэд байранд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо
- Гутгаар байранд Баянгол дүүргийн 13 дугаар хороо
- Тусгай байранд:
- Баянгол дүүргийн зургаадугаар хороо
- Багахангай дүүргийн нэгдүгээр хороо
- Багануур дүүргийн нэгдүгээр хороо
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ДҮҮРЭГ
- Тэргүүн байранд Баянзүрх дүүрэг
- Дэд байранд Хан-Уул дүүрэг
- Гутгаар байранд Сонгинохайрхан дүүрэг
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ХОГ ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД
- Тэргүүн байранд “Чингэлтэй тохижилт үйлчилгээний компани” ХХК
- Дэд байранд “Баянзүрх НҮГ-2” ОНӨААТҮГ
- Гутгаар байранд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ
- Тусгай байранд:
- “Баянзүрх НҮГ-1” ОНӨААТҮГ
- “Баянзүрх НҮГ-4” ОНӨААТҮГ
- Хан-Уул дүүргийн “Эко хотын тээвэр” ААТҮГ
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД
- Тэргүүн байранд “Охь мандал” ХХК
- Дэд байранд “Улаанбаатар шинэчлэл” ХХК
- Гутгаар байранд “Багахангай тохижилт” ОНӨААТҮГ
- Тусгай байранд:
- “Хан-Уул Агро” ААТҮГ
- “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ
- “Хан-Уул ТҮТ” ОНӨААТҮГ
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООГООР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД
- Тэргүүн байранд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо “Шинэ өглөө” СӨХ
- Дэд байранд Баянгол дүүргийн тавдугаар хороо “Өргөө 14” СӨХ
- Гутгаар байранд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо “Академи хотхон” СӨХ
- Тусгай байранд:
- Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо “40-ын анхдагч” СӨХ
- Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Вива сити” Сөх
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп хотхон” СӨХ
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ КОНТОР, ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
- Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн “Ханжаргалан өргөө” ХХК
- Дэд байранд Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ
- Гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15”
- Тусгай байранд:
- Сонгинохайрхан дүүргийн Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо
- Баянгол дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12
- Баянзүрх дүүргийн “Булнайн ар” ХХК
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ӨРХ
- Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Ё.Гангамөрөн
- Дэд байранд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У.Мижиддорж
- Гутгаар байранд Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Болд
- Тусгай байранд:
- Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Н.Бямбажав
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Энхтуяа
- Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Я.Энэбиш
- Налайх дүүргийн тавдугаар хорооны иргэн С.Баярсайхан
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Б.Бат-Өршөөл
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА
- Тэргүүн байранд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Юнитра” ХХК
- Дэд байранд Налайх дүүргийн нэгдүгээр хороо, 274 дүгээр цэцэрлэг
- Гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Нархан гэр” хотхон
- Тусгай байранд:
- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 175 дугаар цэцэрлэг
- Багануур дүүргийн гуравдугаар хороо, Төмөр замын хувь нийлүүлсэн эмнэлэг
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Авто ойл” ХХК тус тус шалгарлаа.