spot_img
ЭхлэлШинэ мэдээЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН ХАР...

ЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын 10 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 1, Хонгорцог одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
69 %
1kmh
40 %
Даваа
-25 °
Мяг
-19 °
Лха
-16 °
Пүр
-26 °
Баасан
-21 °
spot_img