spot_img
ЭхлэлШинэ мэдээЗэрлэг ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн...

Зэрлэг ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгууллаа

Говийн их дархан цаазат газрын А хэсэг Монгол Улсдаа хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар нь нэн ховор мазаалай баавгай, хавтгай тэмээний гол байршдаг нутаг юм.

Амьтад нэг уст цэгээс нөгөө уст цэг хүрэхэд 80-150км замыг туулдаг ба энэ нь хэтэрхий хол гэсэн үг юм. Иймд зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022 оны аравдугаар сарын 20-25-ны өдрүүдэд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын тал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрсний худгуудын цооногт нарны өргүүр суурилуулан, Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30тн ус хуримтлуулах хөв байгууллаа.

Зөвлөхөөр Монгол Улсын Усны Зөвлөх инженер Л.Төвд, Гүйцэтгэгчээр “Баялаг говь” ХХК нь ажиллалаа. Энэхүү бүтээн байгуулалт нь Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон амьтанд хайртай хүн бүрийг баярлуулсан ажил боллоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
69 %
1kmh
40 %
Даваа
-25 °
Мяг
-19 °
Лха
-16 °
Пүр
-26 °
Баасан
-21 °
spot_img