spot_img
ЭхлэлШинэ мэдээЦахим сургуулийн нийслэлийн сурагчдын ирц хангалтгүй байна

Цахим сургуулийн нийслэлийн сурагчдын ирц хангалтгүй байна

Монголын анхны цахим сургууль нээлтээ хийж, 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцахаар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлийг цахимаар судлах боломжтой болсон.

Цахим сургалт нь Microsoft Teams программаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд танхимын бусад сургалттай ижил сонгон судлах хичээлийн дүн системд бүртгэгдэнэ.

Цахим сургуулийн хичээл эхэлсэн дөрвөн 7 хоногт нийслэлийн сурагчдын хамрагдалт хангалтгүй байгаа тул өнөөдрийн мэдээллийг орууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүд Та бүхэн багшийн систем дэх өөрийн мэдээллээ шинэчилж, @medle.mn хаягаа шалган, сурагчдын хичээлийн хуваарь болон зааврыг анги удирдсан багш нарт өгч хамтарч ажиллана уу…

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
69 %
1kmh
40 %
Даваа
-25 °
Мяг
-19 °
Лха
-16 °
Пүр
-26 °
Баасан
-21 °
spot_img