10-р сарын 29-ний 9 цаг 01 минутад Хятад улс Жюүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “CZ-2D” зөөгч пуужингаар “Туршилт-20С” дагуулыг амжилттай хөөргөж товлосон тойрог замд нь оруулжээ.
“Туршилт-20С” дагуулыг голдуу сансрын орон зайн нөхцөл байдалд хяналт хэмжилт хийх зэрэг шинэ технологийн туршилтад ашиглах юм. Ташрамд дуулгахад энэ бол СZ загварын зөөгч пуужин 445 дахь удаа хөөргөлтийн үүргээ амжилттай биелүүлж байгаа нь болно.