spot_img
ЭхлэлНийтлэлО.Цогтгэрэл: МАН үнэмлэхүй засаглаж 2,310 өдөр өнгөрсөн ч Ардын...

О.Цогтгэрэл: МАН үнэмлэхүй засаглаж 2,310 өдөр өнгөрсөн ч Ардын намынхны ам, ажил нь алд дэлмээр зөрсөөр…

Тэд үнэмлэхүй засаглаж эхэлснээс хойш 2,310 өдөр өнгөрсөн ч арьс шир үнэгүй, авдаг газаргүй хэвээр байсаар байна. Өр зээл тавьж, өчнөөн олон газар арьс боловсруулах үйлдвэрийн ХАШАА БАРИХ тухай л өнөө хэр ярьсаар байна. Урагшилсан ганц ч ажилгүй, өрсөн нэг ч тоосгогүй, үзүүлэх харуулах юу ч үгүй. Хичнээн их наядаар нь өр тавив? хэдэн ч удаа нээлт хийж, тууз хайчлав? Олон ч удаа одоо л нэхий, арьс ширийг үнэтэй болгон гэж сүртэй пиар хийж, амлалт өгөв? Бахь байдгаараа, яг л энэ хэвээрээ нэхий үнэгүй, малчид орлогогүй 2024 оны сонгуультай залгах нь.
Ард нь хүлээж цөхсөн малчдын амьдрал улам уруудсаар. PR-аа биш мөрийн хөтөлбөрийн биелэлтэндээ анхаарч, амаа биш ажлаа хурдлуулахыг ахин сануулья. Хүчин чадал хангалттай, арьс ширний чанар дээр асуудал байна гээд байхад л заавал өр зээл тавьж, өчнөөн тэрбумаар энд тэндгүй үйлдвэрийн хашаа, дэд бүтцийн байгууламж барьж “оромдохоор” зүтгэхийн учир юу вэ?

Түүхий эдийн ханган нийлүүлэлт, арьсны чанар, өвчлөл тэргүүтэн рүү эхлээд анхаарч нэг өдрийн өмнө ч хамаагүй арьс, ширний үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах ёстой гэж мэргэжлийн хүмүүс өгүүлж байна.

Энэ янзаараа их мөнгөөр тоглож, өр зээл, ашиглагддаггүй үйлдвэрийн хашаа, гоё “үлгэр” үлдэх ч арьс ширний үнэ нь өсөхгүй хэвээрээ хоцрох вий… 2022 оны 10-р сарын 26. Арьс ширний үйлдвэрлэл нь арьс ширэн түүхий эд, химийн материал, ус, агаар гэсэн үндсэн орцтойгоор боловсруулах үйлдвэрлэл явагдаж вет блю, краст, савхи гэсэн бүтээгдэхүүн гарч түүгээр эдлэлийн үйлдвэрүүд гутал, цүнх, жижиг эдлэлийг үйлдвэрлэн хэрэглэгчид хүргэдэг билээ.

Харин үйлдвэрлэлээс химийн бодис бүхий технологийн бохир ус, хатуу хогт хаягдал гардаг ба бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжид цэвэрлэн төв цэвэрлэх байгууламж руу өгөх, хатуу хог хаягдлыг боловсруулан байгаль орчинд ээлтэй хаягдалгүй үйлдвэрлэл явуулах зайлшгүй шаардлагатай үйлдвэрлэлийн салбар юм.

Монгол малын арьсны бүтэц маш онцлог, ноолууртай адил давуу талтай. Дэлхийн бөмбөрцөг дээр манайх шиг дөрвөн улирал тэнцүү орон байхгүй. улирал цаг агаар нь арьсны бүтцэд маш сайнаар нөлөөлдөг. Дулааны мэдрэмжтэй арьс нь томорч жижгэрч, мэдрэмтгий мал ганцхан монголд л байдаг. Амьтны үс томорч, жижгэрч өөрчлөгдөж байгаа нь ус нэвтрэх нэвтрэхгүйд ихээхэн нөлөөлдөг. Монгол малын мах л борц болдог шүү дээ. Гэхдээ бүх малын мах биш зөвхөн хангай төвийн, өндөрлөг газруудад боломжтой.
Үүнээс харахад монгол мал бүтцийн хувьд онцлогтой, хамгийн хөнгөн, цэвэр байгалийн өвс тэжээл иддэг болохоор экологийн цэвэр, ямар ч химийн бодисгүй бүтээгдэхүүн. Бид малынхаа арьсан гутал хийх юм бол хамгийн гоё гутал хийдэггүй юмаа гэхэд хүний хэрэгцээ хангахаар гутал хийх боломжтой

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
85 %
0kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
Лха
-6 °
spot_img