spot_img
ЭхлэлГадаад мэдээБНСУ-ын ерөнхийлөгч телевизээр үг хэлжээ

БНСУ-ын ерөнхийлөгч телевизээр үг хэлжээ

Сөүл хотод Сүнсний баяр тэмдэглэж байх үеэр үүссэн шахцалдааны улмаас 151 хүн амиа алдсантай холбогдуулан БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл орон нутгийн цагаар 10-р сарын 30-нд телевизээр үг хэлж, нас барагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, орон даяар гашуудал зарласан бөгөөд хойдох ажлыг тэргүүн чухал үүргээ болгож, өвчтөнүүдэд яаралтай тусламж үйлчилгээг сайтар хангаж ажиллахыг засгийн газартаа үүрэгджээ.
Тэрбээр “ослын шалтгааныг тогтоох, түүнтэй төстэй ослоос урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Энэ удаагийн ослын шалтгааныг сайтар шалгаж, цаашид ийм осол гаргахгүйн тулд зарчмын хувьд сайжруулах алхмуудыг хийх хэрэгтэй” гэжээ.
10-р сарын 29-ний орой Сөүл хотноо Сүнсний баяр тэмдэглэхээр цугласан хүмүүс гэнэт шахцалдаж, нэгнийгээ гишгэсний улмаас одоогоор 151 хүн нас барж, 82 хүн бэртэж гэмтээд байна. Нас барсан хүмүүсийн дотор 19 гадаад иргэн байгаа бол үүнд Хятадын гурван иргэн байгааг БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын яам гэрчилжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
78 %
0kmh
0 %
Баасан
-6 °
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img