spot_img
ЭхлэлХуульХ.Нямбаатар сайд аа, өчигдөр хорих ангид дахиад нэг эмэгтэй...

Х.Нямбаатар сайд аа, өчигдөр хорих ангид дахиад нэг эмэгтэй нас барчихлаа !

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцлага, ёс зүйн доголдол үүсэж, сүүлийн үед хоригдлууд оргох, амь насаа алдах, оргохоор завдаж гэмтэх, эрүүдэн шүүлгэх зэрэг олон ноцтой зөрчил гараад байгааг олон нийтэд мэдээллэсэн. Энэ дагуу ч удирдлагуудад нь хариуцлага тооцохоо мэдэгдээд буй.

Тэгвэл ХЗДХ-ийн сайдыг нь ШШГЕГ-ын удирдлагадаа хариуцлага тооцох уу, яах уу гэж хугацаа хожиж, олны анхаарлыг сарнихыг хүлээн дүлэгнэж байх хооронд ял эдэлж байсан 64 настай эмэгтэй хорих ангид өчигдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр нас барлаа.

Тодруулбал, ХУД-ийн 21-р хороо, Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэх дуудлага мэдээллийг шалгахад, ШШГЕГ-ын харъяа 407-р ангид ял эдэлж байсан иргэн Ц нь тархины цус харвалт оноштойгоор тус хорих ангийн эмнэлэгт 2022 оны10 дугаар сарын 27-ны өдөр ирж, эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэмээн шалгагдаж байгаа аж. Уг хэргийг ХУД дэх цагдаахийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл тухайн нас барсан хоригдолд хорих газраас 4 хоног эмнэлгийн олигтой тусламж, үйлчилгээ үзүүлэлгүй, оношлогоо хийхгүй байсаар амь насанд нь хүрсэн байж болзошгүй хэмээн ойрын эх сурвалжуудаас  нь хардаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60 %
6kmh
40 %
Нар
-16 °
Даваа
-12 °
Мяг
-7 °
Лха
-7 °
Пүр
-3 °
spot_img