Хятадын Үндэсний төмөр замын группээс энэ сарын 31-ний өдөр нийтэлсэн 2022 оны эхний гурван улирлын санхүүгийн тайлангаас үзэхэд, өнгөрөгч хугацаанд төмөр замын салбар тогтвортой байж, үндсэн хөрөнгө оруулалт 475 тэрбум юаньд хүрчээ. Мөн ахиц дэвшил өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,8 хувиар нэмэгдэн, 2381 километр шинэ шугамыг ашиглалтад оруулжээ.
Тоо бүртгэлээс үзэхэд эхний гурван улиралд Хятадын үндэсний төмөр зам 2 тэрбум 921 сая тонны тээвэрлэлт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,3 хувиар нэмэгдсэн бол, цар тахлын нөхцөл байдал урьдчилан төсөөлж байснаас ноцтой байсан тул давхардсан тоогоор 1 тэрбум 330 сая хүн зорчжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33,3 хувиар буурч, нийт орлого 782,3 тэрбум юань болж, 94,7 тэрбум юанийн алдагдал хүлээжээ.
Хятадын Үндэсний төмөр замын группын Санхүүгийн хэлтсийн хариуцлагатан танилцуулахдаа, “Манай групп энэ жил цар тахлаас урьдчилан сэргийлэх болон төмөр замын гол ажлуудыг зохицуулан үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд хичээн ажилласан” гэв.
Эхний гурван улиралд Хятад-Европын галт тэрэгний ирээс 12 мянгад хүрч 1 сая 180 мянган стандарт контейнер ачаа бараа зөөвөрлөсөн гэх хоёр үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 болон 8 хувиар өссөн юм. Баруун бүсийг тэнгистэй холбосон шинэ шугамаар 555 мянган стандарт контейнер ачаа бараа зөөвөрлөсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар нэмэгдсэн байна.