spot_img
ЭхлэлАнгилаагүйНҮҮРСНИЙ ХУЛГАЙ!!!

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ!!!

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нам дамнасан бүлэглэл Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” хэмээн мэдэгдэж, тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүх уг асуудлыг шалгах чиглэл өгч улмаар ЭТТ-н захирал асан Д.Ариунболдыг уг хэргээр саатуулан хорьж байв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2016-2017 онд Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байхдаа анх Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томилж, нүүрснээс ихээхэн мөнгө угааж байсан тухай мэдээлэл байдаг. Д.Ариунболдыг нүүрсний талбайгаас олон мянган тонн нүүрс алдагдсан хэрэгт баривчлан шалгаж байгаад хэрэг замхарсан. Мөн түүнд хамаарах олон сая ам.долларын нүүрсний гэрээ ч байдаг. Харин энэ бүхний цаана УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байгааг эх сурвалжууд баталдаг төдийгүй Д.Ариунболдыг ялаас мулталж үлдсэн гэдэг. Ганцхан Ж.Мөнхбат ч биш “Нүүрсний бүлэглэл” гүйцэтгэгч нөхрөө аварсан хэрэг байх.
Ж.Мөнхбат энэ хэрэгт хамаатай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах нь тодорхой болжээ. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа чуулганы хуралдаан дээр Ж.Мөнхбатад хандан “Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү. Чамайг байранд нь тавих цаг нь болжээ” гэж хэлж байсныг санаж байгаа байх. Тэгэхээр нүүрсний хулгайн бүлэглэлийг таслан зогсоох арга хэмжээ зөвхөн өнөөдөр ч өрнөж байгаа зүйл биш бололтой.
У.Хүрэлсүх: -Ж.Мөнхбат аа, муу нусгай минь байрандаа байгаарай. Чи ямар том болчихсон юм бэ
Ж.Мөнхбат: -Битгий солиор. У.Хүрэлсүх ээ, харин чи хэн болчихсон юм бэ. Чи Монголын хаан болчихсон юмуу
У.Хүрэлсүх: -Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү.
Ж.Мөнхбат: -Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч илүү хаан болчихсон байна.
У.Хүрэлсүх: -Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна.
Ж.Мөнхбат: -Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай.

1 сэтгэгдэл

  1. Нүүрсний хулгайгаар баяжиж, Шангариллагын хажуугын Олимпик рэсидэнст тэрбумын үнэтэй байранд орсон Ж.Мөнхнбатыг шалгаж чадахгүй л дээ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
40 %
1kmh
0 %
Пүр
1 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-14 °
spot_img