spot_img
ЭхлэлНийтлэлШүгэл үлээгчийг 100-1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна

Шүгэл үлээгчийг 100-1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна

 Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.
4.1.1. “шүгэл үлээх” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг;
Хуулийн төсөлд шүгэл үлээгчид мөнгөн урамшууллын хэмжээг дараах хувь, хэмжээгээр тооцон олгоно гэж заажээ.
16.4.1. тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;
16.4.2. тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;
16.4.3. хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;
16.4.4. нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;
16.4.5. хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.
16.5. Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ
6 дугаар зүйл. Шүгэл үлээж мэдээлэл өгөх
6.1. Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, мэдээллийг монгол хэл, өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл дээр бичгээр өгнө. Бичгээр өгөх мэдээлэл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна.
6.2. энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэлд дараах зүйлийг дурдсан байна:
6.2.1. нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй үйлдэл, эс үйлдэхгүйг гаргаж байгаа этгээдийн нэр, албан тушаал;
6.2.2. нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн тухай тайлбар, түүнд холбогдох баримт;
6.2.3. шүгэл үлээгчийн холбоо барих мэдээлэл.
6.3. Шүгэл үлээгч нь мэдээллийг амаар гаргаж болох бөгөөд амаар гаргасан мэдээллийг хүлээн авсан этгээд, эсхүл эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл хөтөлж, боломжтой тохиолдолд тэмдэглэлд мэдээлэл өгсөн хүний гарын үсгийг зуруулна. Мэдээллийг амаар гаргахдаа энэ хуулийн 6.2.2-т заасан баримтыг гаргаж өгнө.
6.4. Шүгэл үлээгч нь мэдээлэл өгөхдөө энэ хуулийн 6.2.3-т заасан өөрийн мэдээллийг нууцлах эсэх талаар тодорхой дурдсан байна.
6.5. Шүгэл үлээгч нь энэ хуулийн 6.2.3-т заасан өөрийн мэдээллийг ил болгохгүйгээр түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж мэдээлэл өгч болно.
6.6. Энэ хуулийн 6.5-д заасан тохиолдолд түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрийн эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээллийг шүгэл үлээгчийн нэрийн өмнөөс шүгэл үлээх мэдээлэлд дурдсан байна.
6.7. Шүгэл үлээгч нь өөрийн мэдээллийг ил болгохгүйгээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх болсон үндэслэл, өөрийн хувийн мэдээллийг агуулсан захидлыг шүгэл үлээх мэдээлэлд хавсаргаж болох бөгөөд мэдээлэл болон захидлыг хүлээн авсан байгууллага захидлыг битүүмжлэн хадгална. Шүгэл үлээгчийн зөвшөөрөлгүйгээр захидалд дурдсан мэдээлэлтэй танилцахыг хориглоно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
40 %
3kmh
0 %
Бям
-1 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img