spot_img
ЭхлэлШинэ мэдээЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ХОЁР ХАР ЦАГААН...

ЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын 11 сарын 3, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Чөдөр одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
78 %
0kmh
2 %
Бям
-6 °
Нар
-3 °
Даваа
-0 °
Мяг
4 °
Лха
5 °
spot_img