spot_img
ЭхлэлФото мэдээМануул аюулд орсон үедээ аргалын ард нүдээ аньж нуугддаг

Мануул аюулд орсон үедээ аргалын ард нүдээ аньж нуугддаг

Мануул (Felis manul) буюу Палласын муур нь Төв Азид тархсан жижиг муур юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй.

Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй. Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй.

Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог.

Мануул Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Мэрэгч, шувуудаар хооллоно.

Удаан хугацааны турш мануулыг арьсыг нь авах гэж агнаж байсан бол одоо ихэнх газар, жишээ нь Хятадад хамгаалагдсан. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдээр хооллодог тул ашигтайд тооцогддог. Гэхдээ мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулд мөн нөлөөлж байна.

Мануул хамгийн эгдүүтэй нь аюулд орсон үедээ аргал бариад нүдээ аньчихдаг. Ингэхдээ өөрийгөө “нуугдсан” гэж боддог гэнэ. Харин нүдээ аниад хэвтэхээрээ тэр хавьдаа харанхуй болчихлоо гэж эндүүрдэг сонин амьтан.

Мануул шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
84 %
1kmh
55 %
Пүр
-10 °
Баасан
-12 °
Бям
-10 °
Нар
-9 °
Даваа
-9 °
spot_img