spot_img
ЭхлэлНийтлэлӨглөөний цайг яагаад заавал уух ёстой вэ?

Өглөөний цайг яагаад заавал уух ёстой вэ?

 Та өглөө ажил, сургуульдаа явахаасаа өмнө өглөөний цайгаа ууж амждаг уу?
Нуулгүй хэлэхэд бидний тал хувь нь л цайгаа ууж гардаг байна. Үлдсэн хувь нь цагтай уралдаж, ажил, хичээл рүүгээ яарч өглөөний цайгаа уулгүй явах нь олонтаа. Тэгвэл бид энэ удаагийн зөвлөгөө буландаа өглөөний цайгаа заавал уух ёстой шалтгаан болон бусад мэдээллийг хүргэж байна.
Өглөөний цай тогтмол уухын ач холбогдол:
  • Өлгөөний цай ууснаар биеийн жингээ барих, хасах боломжтой
  • Оюуны чадамж дээшилнэ
  • Өдрийг зөв эхлүүлдэг
  • Цусан дахь сахрын түвшин тэнцвэртэй байснаар сэтгэл санаа өөдрөг, цоглог байна
  • Бодисын солилцоог эрчимтэй явагдахад тусалдаг
  • Өдрийн турш биеийн хүчийг нэмэгдүүлдэг. Биеийн хүчний ажил хийдэг бол өглөөний цайгаа ууснаар таны булчингийн масс илүү хүчтэй болно
  • Зүрхний үйл ажиллагааг эрүүл байлгах, өвчин тусах эрсдэлийг бууруулна
  • Цөс чулуужих эрсдэл багасна
Өглөөний цай нь өдрийн идэх ёстой хоол хүнсний хамгийн чухал хэсэг юм. Өглөө идсэн хоолны илчлэг өөх тос болж хувирах нь маш бага байдаг. Өглөө эрт хоол идсэнээр бодисын солилцоо эрт эхэлж, тархины үйл ажиллагаа хэвийн явагдах, өндөр бүтээмжтэй ажиллах зэрэг олон сайн талтай аж.
Healthy Breakfast Ideas For Weight Loss - Total Nutrition Technology
Тэгвэл өглөөний цай огт уудаггүй хүмүүсийн эрүүл мэндэд ямар өөрчлөлт гардаг талаарх мэдээлэл хүргэе.
Харин өглөөний цай уудаггүй хүмүүс жингийн илүүдэлтэй, эсвэл жин нь хэвийн хэмжээнээсээ бага байх нь нийтлэг байдаг юм байна.
How to get rid of visceral fat: A pescatarian diet could reduce the harmful belly fat | Express.co.uk
Өглөөний цайгаа уухгүй, өөрт хэрэгтэй амин дэмээ авахгүй бол эсүүд өвчлөх, мутацид орох буюу эсийн буруу өсөлт явагдаж эхэлдэг. Хар ухаанаар бол өдрийн турш таны идсэн хоол хүнснээс өөрт хэрэгцээтэйгээ аваад боловсруулаад шинэ эс үүсчихсэн. Цаашаа нөөцлөх систем байхгүй учраас дахиад шим тэжээл хэрэгтэй болдог. Өглөөний цайгаа уухгүй, өдөр хүртэл хоол идэхгүй байх хугацаанд өнөөх шинээр үүссэн өлсгөлөн эсүүд маань шим тэжээлээр дутагдаж үрэвсэх буюу өвчилдөг.

Өглөөний цай уухгүй удаан явсаар дадал зуршил болчихдог. Өөрөөр хэлбэл ходоод нь өглөө хоол хүлээж авч чадахаа больдог. Улмаар өдөр маш хүнд хэлбэрийн хоол хүнс хэрэглэх, стресстэх хандлага их. Өглөөний цай уухгүй бол орой маш сэргэг болж шөнийн чанартай нойр авах хэмжээ буурна. Ингэж нойр муутай явах нь таргалалтын үндэс болдог.

Мөн өдрийн турш стресст амархан өртөх, эрч хүчгүй болох, анхаарал төвлөрөлт муудах, ажлын бүтээмж багасах зэрэг олон сөрөг нөлөөтэй. Иймд та бүхэн өглөөний цайгаа заавал ууж өөртөө зөв дадлыг бий болгоорой.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
79 %
1kmh
40 %
Бям
-6 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-13 °
Лха
-7 °
spot_img