spot_img
ЭхлэлФото мэдээ12 дугаар ангийн сурагчид САЙН ҮЙЛСИЙН ажил хийлээ

12 дугаар ангийн сурагчид САЙН ҮЙЛСИЙН ажил хийлээ

Шинэ Монгол Харүмафүжи сургууль Намрын ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Төв аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран Зуунмод хотод сайн үйлсийн ажил хийжээ.

  Тус ажилд Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 12 дугаар ангийнхан буюу 3-р үеийн сурагчид болон багш нар оролцсон байна. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад эх орон байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, байгаль орчиндоо болон хүмүүст сайн санааны дэмжлэг үзүүлэх, үеийн ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын уур амьсгалыг бий болгох, бие дааж амьдрах ухааны чадварт суралцуулах зорилготой юм.

Энэ жилийн намрын ажлын хүрээнд багш сурагчид нийт 3 үйл ажиллагаа  зохион байгуулсан бөгөөд Зуунмод сумын Шинэ-Одонт төгөлд 100 гаруй мод бут тарьж суулгаж, Зуунмод голын ай сав болох 7 га газрын хогийг цэвэрлэж, Зуунмод сумын нэг гэр бүлд Өргөө цагаан шинэ гэр барьж бэлэглэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
84 %
1kmh
55 %
Пүр
-10 °
Баасан
-12 °
Бям
-10 °
Нар
-9 °
Даваа
-9 °
spot_img