spot_img
ЭхлэлНийтлэлБ.Жаргалсайхан: Үндэсний хөрөнгө оруулалтын банк 3 жилийн өмнө дампуурсан...

Б.Жаргалсайхан: Үндэсний хөрөнгө оруулалтын банк 3 жилийн өмнө дампуурсан…

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2019-2022 оны тайланг судалж үзлээ. 2022 оны байдлаар нийт зээлийн 94% чанаргүй. 62.7 тэрбум төгрөгийн зээлийн эрсдлийн сан байгуулсан. Хуримтлагдсан алдагдал 123 тэрбум. Өөрийн хөрөнгө нь хасах 68 тэрбум. Зүгээр л дампуурсан банк байна.
Энэ байдал зөвхөн энэ жил биш 2019 онд л өөрийн хөрөнгөгүй болж, эрх хүлээн авагч томилох болзлоо 3 жилийн өмнө хангасан байжээ. Гэтэл Монголбанк ямар нэг арга хэмжээ авдаггүй, тэр байтугай мөнгө нэмж өгдөг нь ямар учиртай вэ?
2020 онд маш их муу зээлтэй нь тайлан дээр тодорхой байхад байгууллагын харилцах 32 тэрбумаар өссөн нь дандаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой зэрэг татвар төлөгчид, ТӨК-ийн мөнгө байсан. Төрийн албаны дарга нар хуйвалдсан нь маш тодорхой байна.
Банкны хүлээсэн алдагдал нь банкны холбогдох этгээдүүд буюу хувьцаа эзэмшигчдийн өөрсдийн зээл, авлагаас болсон гэж хөндлөнгийн аудит дүгнэжээ. Энэ бүх алдагдсан мөнгө хаачсан бэ? гэдгийг хотын мээр Сумъяабазар, сумоч Асашёорюү нараас л асуух ёстой болж таарлаа.
Монголбанк хуулиа биелүүлж, эрх хүлээн авагч томилж, алдагдсан мөнгийг олж ир. Татвар төлөгчдийн мөнгөөр луйварчдын хулгайг төлөх ёсгүй.
Цэгмидийн Лут-Очир

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
79 %
1kmh
40 %
Бям
-6 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-13 °
Лха
-7 °
spot_img