spot_img
ЭхлэлНийгэмЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байна

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байна

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх оноос харьцангуй сайн байгаагаас гадна салбарын оргил ачаалал өнөөдрийн байдлаар 1270 МВТ-д хүрчээ.

Улсын онцгой комиссын хуралдаанаар эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай нүүрс тээврийн вагоны хангалтыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгөөд байна.

Энэ хүрээнд Багануур, Шивээ-Овоо, Шарын гол компаниуд холбогдох яамдтай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болж байна.

Үүнээс гадна дулааны цахилгаан станцуудын хугацаа хоцорч байгаа 4 үндсэн тоноглолын их засварын ажлыг эрчимжүүлж өвлийн их ачааллаас өмнө дуусгах, III дулааны цахилгаан станц ТӨХК-ийн мазотын нөөцийг бүрдүүлэх, мөн IV цахилгаан станц төрийн өмчит компанийн засварыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгаж ажиллагаанд залгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-4.9 ° C
-4.9 °
-4.9 °
80 %
2kmh
0 %
Нар
8 °
Даваа
10 °
Мяг
7 °
Лха
5 °
Пүр
14 °
spot_img