Удам дамжсан амжилтын эзэн цагдаагийн дэслэгч Э.Энхманлайг бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Тэрээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар ажилладаг бөгөөд улсын хэмжээнд зохион байгуулсан “ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022” тэмцээнд багийн ахлагчаар оролцон тэргүүн байр эзэлж аавынхаа нэрийг өргөж яваа чадварлаг алба хаагч юм.
Түүний аав цагдаагийн ахлах ахлагч Б.Энхтайван нь тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст 11 жил ажилласан “УРАН ЗОХИЦУУЛАГЧ-2000, 2001, 2002” тэмцээнд оролцож 3 удаа тэргүүн байр эзэлж байжээ.