spot_img
ЭхлэлНийтлэлАТГ: Гэмт хэргийн шинжтэй 137 гомдол, мэдээллийг шалгав

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 137 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 44 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 137 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 106 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 2 хэргийн 9 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “З” нь албан тушаалын байдал, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож төрийн байгууллагад хохирол учруулсан гэх;
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын албан тушаалтан “Н” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
  • Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын албан тушаалтан “Г”, “Б” нар иргэний гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Б” нар нь бусдаас авлига авсан байж болзошгүй гэх;
  • ЭМЯ болон эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөрийн зохицуулагч “М” нь бусдаас хясан боогдуулах замаар 264,000,000 төгрөгийн хахууль авсан гэх;
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтан “Б” нь хууль зөрчин чиг үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” бусдаас 10 сая төгрөг хахуульд өгөхийг шаардсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас баримт бичгийг хуурамчаар гаргаж өгсөн, тус газрын эрх бүхий албан тушаалтан “С”, “Г”, “Ф”, “Ж” нар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
light snow
-6.9 ° C
-6.9 °
-6.9 °
73 %
6kmh
40 %
Бям
-7 °
Нар
-9 °
Даваа
-13 °
Мяг
-13 °
Лха
-7 °
spot_img