spot_img
ЭхлэлШинэ мэдээХүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг...

Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ

Шийдвэрийн дугаар: 2022.10.20 №1528

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэр хураангуй-6

Иргэн Сүрэн нь олон нийтийн цахим сүлжээн дэх өөрийн “Suren” гэх фэйсбүүк хуудсаар иргэн Б нь Э-тэй хамт шатаж нас барсан”, иргэн М бол монголын хар тамхины зөөвөрлөгч, наймаачин, гаршсан гэмт хэрэгтэн”, төрийн алба хаагч Д нь М-д үйлчилдэг, түүний хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг” гэх агуулга бүхий, нэр бүхий 3 хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар, шүүгдэгч Сүрэнгийн олон нийтэд тараасан дээрх агуулга бүхий мэдээлэл нь “үнэн бодит” болох нь тогтоогдоогүй тул тухайн хүмүүсийн талаар илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзэж, шүүхээс Сүрэнг гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуульд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнийг 450.000-1.300.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Сүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
overcast clouds
-14.3 ° C
-14.3 °
-14.3 °
86 %
1.8kmh
100 %
Пүр
-15 °
Баасан
-7 °
Бям
-6 °
Нар
-3 °
Даваа
-1 °
spot_img