Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох төсөл сонгон шалгаруулалтад урьж байна.
Барилгажуулах төслийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбай ГХГДТБТ-14/2020 багцын нийт 3.24 га байршилд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заасан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны УБ.ОСБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичиж шилжүүлнэ.
Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 09.00-10.00 цагийн хооронд Орон сууцны бодлогын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
- 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт /Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгөөс багагүй байна
- Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
- Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
- Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
- Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
- Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
- Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл
- Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэл дээр орчуулж, баталгаажуулсан байх/.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж, “Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоот хаягаар, эсвэл ажлын цагаар 7011-0733 утсаар, мөн www.hia.ub.gov.mn вэб сайтаар авна уу.