spot_img
ЭхлэлХуульХуулиас дээгүүр ТУСЛАХ

Хуулиас дээгүүр ТУСЛАХ

Засгийн газраас Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа гэх эмэгтэйг томилсон билээ. Уг томилгоотой холбоотойгоор түүнийг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хүн яагаад Ховдын засаг дарга болов, улс төрийн ямар нэгэн бодлого уу гэсэн олон нийтийн шүүмжлэл гарч байсан.
Тэгвэл Ховд аймагт албан тушаалтай холбоотой бас нэгэн шүүмжлэл гараад эхэлжээ. Учир нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай хамт Б.Баялаг-Эрдэнэ гэх эмэгтэй ажиллахаар очоод байгаа аж. Одоогоор түүнийг Засаг даргын туслах эсвэл хувийн зөвлөх гэх боловч удахгүй Тамгын газрын даргаар томилогдоно гэсэн яриа гарч иргэд бухимдлаа илэрхийлээд эхэлсэн байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар бол Б.Баялаг-Эрдэнэ нь туслах гэх боловч ямар албан тушаалд, чухам хэний оронд томилогдон ирсэн болох нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн Засаг даргын газрын ажилтнууд учрыг нь олохгүй ч даргаа хэмээн дуудаж, аймгийнхаа бүх шатны хуралд оролцуулсаар байгаа талаар ярьжээ.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг дагаж очсон Б.Баялаг-Эрдэнэ ЗГХЭГ-т шинжээчээр ажилладаг байна. Б.Баялаг-Эрдэнэ орон нутгийн хэвлэлд “Би засаг дарга Э.Болормаатай ЗГХЭГ-т хамт ажиллаж байсан. Засаг дарга Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдож ирснийхээ дараагаар надад ажлын санал тавьсан. Ховд аймаг миний төрсөн нутаг учраас миний сурсан мэдлэг, бас бус өөрийн хүч хөдөлмөрөө төрсөн нутгаа хөгжүүлэх боломж юм байна гэж үзэж ирсэн. Одоогоор ЗГХЭГ-аас Ховд аймгийн ЗДТГ руу шилжүүлэх бичиг наашаа албажаад явж байгаа. Би ЗГХЭГ-т ажилладаг байсан хүн” гэсэн тайлбарыг өгсөн байна.

 Б.Баялаг-Эрдэнэ нь 2021 оны наймдугаар сарын 04-нд ЗГХЭГ-т шинжээчээр томилогдон ажилд орсон бөгөөд төрийн албанд жил гурван сар ажиллаж байгаа аж. Ямартай ч аливаа албан тушаалд тушаал гарч байж томилогддог хууль, дүрэмтэй. Харин Ховд аймгийн Засаг даргын хувийн туслах эмэгтэй хуулиас урьтаж хөдөлдөг нэгэн бололтой.
Бүр “Миний тушаал араас албажаад ирж байгаа” хэмээн томорсон нь нутгийн иргэдийг бухимдлыг төрүүлээд авч. Нутгийн иргэд “Ховд аймагт ажиллах хүн олдохгүй байгаа юм уу. Ядаж нэг нь ч гэсэн ажилтай болохын оронд гэнэт хаа хамаагүй хүн ирээд томорч суудаг болжээ” хэмээн эгдүүцэж байгаа сурагтай. Тэгэхээр Б.Баялаг-Эрдэнэ ЗГХЭГ-ын шинжээч үү, Засаг даргын туслах уу гэдгийг Засгийн газраас тушаалаа гаргаж эцэслэхгүй бол Ховдын хязгаарт хэл ам ихтэй байгаа бололтой дог шүү.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
28 %
7kmh
0 %
Баасан
3 °
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-6 °
spot_img