Дарангуйлал (лат. dictatura)- төрийн эрх тодорхой нэг бүлэг болон тодорхой нэг хувь хүний эрх мэдэлд орсон төрийн хэлбэрийг хэлдэг. Гэвч явцуу утгаараа аль нэг хэлбэрийн ялгаварлал, доромжлол нь дарангуйлал юм.
Манай эрх баригчид сүүлийн үед ард түмнээ “ул”, “өлөн”, “хоцрогдмол үе” гэх мэт илт нийгмийн амьжиргааны түвшин, эд хөрөнгө, угсаа гарал, ажил мэргэжил, нас хүйсээр нь ялгаж гадуурхах үйлдлүүд зориуд санаатай гаргаж төрийн нэр хүндийг унагах, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргах, сэтгэл санааны байдлыг дордуулах санаархал агуулж буй мэт хэт их эрх мэдэлд цадаж гулгисан халамцуу маягийн хандлага гаргах боллоо.
Түүхэн нөхцөл байдлын мөчлөгт нэг нам дангаараа эрх мэдэл тогтоож болох ч энэ нь ард түмний хүсэл зоригоор бүтсэн ардчилсан үнэт зүйлийг тавиад туусан ба эргээд хуучин бурангуй дэглэмдээ шилжиж болно гэсэн эндүүрэл огтоос бишийг дэлхий ертөнц ч, ард түмэн ч бүрэн нотлож чадах юм.
Автораторизм
Нийгэм Улс төр судлаачдын дүгнэж буйгаар Монгол улсад сүүлийн жилүүдэд хагас дарангуйллын тогтолцоо бий болох байдал руу орсон аж. Тоталитар дэглэм шиг нийгмийн амьдарлын бүх хүрээг хянадаггүй, нэгдмэл үзэл суртал тулгадаггүй, эдийн засаг хувийн амьдарлын хүрээнд тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, иргэний нийгмийн зарим шинж төрхийг агуулдгаараа тоталитар дэглэмээс ялгагдан үүгээрээ ардчилсан дэглэмтэй төстэй болдог.
Улс төрийн засаглалын гол шинж нь хүч хэрэглэх биш нэр хүнд байх ёстой гэж үздэг.”Улс төрөөс бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчмыг удирдлага болгодог.