spot_img
ЭхлэлШинэ мэдээХүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний...

Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалалтад хяналт шалгалт хийлээ

Агентлагийн даргын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэхэд энэ сарын 4-ний өдөр хяналт шалгалт хийлээ.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэг, Тамгын газрын ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ж.Сүглэгмаа, ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч И. Хоролсүрэн Сэлэнгэ аймаг дахь улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтад хамруулсан Олон улсын худалдааны төв, Хай март хүнсний дэлгүүр, Герман, Солонгос хүнсний бөөний дэлгүүрт барааны үнийн мэдээллийг ил байршуулаагүй, зарим бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг худалдагчаар бичүүлэн ил байршуулж, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээрээс татуулж зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангаж ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Сэлэнгэ аймаг дахь улсын байцаагч гүйцэтгэлийн хяналт шалгалтыг тодорхой хугацааны дараа дахин хийх юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78 %
0kmh
0 %
Пүр
-5 °
Баасан
-7 °
Бям
-6 °
Нар
-4 °
Даваа
0 °
spot_img