spot_img
ЭхлэлНийтлэл2-р төрлийн чихрийн шижиний 80 гаруй хувь нь таргалалттай...

2-р төрлийн чихрийн шижиний 80 гаруй хувь нь таргалалттай холбоотой байдаг

Өнөөдөр “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдөр тохиож байна.  Уг өдрийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн боловсрол Ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж эмнэлгээр үйлчлүүлэгч нарт өдөрлөг, сургалтыг зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар чихрийн шижин өвчин түүний хүндрэл, эрсдэл, сувилгааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Дэлхий дахинд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж.

Монгол Улсад 1999 онд хийсэн чихрийн шижингийн тархалтын судалгаагаар 35-аас дээш насны хүн амын дунд чихрийн шижингийн тархалт 3.1 хувь, глюкозын тэсвэржилт алдагдал 9.2 хувь байжээ.

ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ТӨРӨЛ:

  • 1-р хэлбэрийн чихрийн шижин – Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин – Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 2-р төрлийн чихрийн шижин нь голдуу 35 буюу түүнээс дээш насныханд илэрдэг). Энэ нь хамгийн түгээмэл бөгөөд Хойд Америкын чихрийн шижинтэй хүмүүсийн 90 хувь нь 2-р төрлийн шижинтэй байжээ, ялангуяа Америкийн цөөнх хувийг эзэлдэг Латин-Испани, Африк-Америк, Ази, Индианчууд болон Ази Номхон Далайн орнуудаас гаралтай хүмүүс.

Сүүлийн үед хүмүүс маш их таргалж, ямарч дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа билээ. Үүн дотор сүүлийн үед 2-р төрлийн чихрийн шижинтэй хүүхдүүдийн тоо маш их нэмэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72 %
7kmh
40 %
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-6 °
Лха
-7 °
Пүр
-4 °
spot_img