Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан галыг 18:44 цагт бүрэн унтраасан.
Харамсалтай нь, Резервуарт гал түймэр гарахаас өмнө хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гурав нь оржээ. Дэлбэрэлт болоход нэг нь гадаргууд шидэгдсэн байсныг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.
Харин нөгөө хоёр иргэнийг одоог хүртэл олоогүй бөгөөд тэднийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.