spot_img
ЭхлэлонцлохД.Тогтохсүрэн: Цалин хөлсийг инфляцийн төвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Д.Тогтохсүрэн: Цалин хөлсийг инфляцийн төвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх шаардлагатай байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрээ танилцуулав.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцлээ. Нэгдүгээрт, ХАА-н салбарын цаг үеийн байдлаар ХХААХҮ-ын сайд мэдээлэл хийсэн. Хоёрдугаарт, цалин хөлсний тогтолцоог боловсронгүй болгох талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээлийг сонссон.

Гуравдугаарт, УИХ-аар хэлэлцэж байгаа Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг сонслоо. Бүлгээс ХХААХҮ-ын сайдад ноолуурын үнэ буулгахгүй байх, гурил үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай байгаа учраас холбогдох чиглэлүүдийг салбарын сайдад өгсөн.

Төрийн албан хаагчдын цалин нэлээн ялгавартай байна. Иймээс энэ ялгаварлалыг багасгах, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах, цалин хөлсийг инфляцийн төвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэгдүүлэх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ Ажлын хэсгийн ажлаа эрчимжүүлж, тодорхой саналуудыг бэлтгэх чиглэлийг өгсөн” гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
56 %
8kmh
75 %
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-7 °
Лха
-7 °
Пүр
-3 °
spot_img