spot_img
ЭхлэлХуульБогдхан уулын дархан цаазат газраас тарвага агнасан иргэнийг саатууллаа

Богдхан уулын дархан цаазат газраас тарвага агнасан иргэнийг саатууллаа

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 5-нд Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг Дорнод аймгийн харьяат иргэн Б гэгч үйлдсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль хамгаалагч С.Батбаатар тус зөрчлийг илрүүлжээ.

Дархан цаазат газарт ан хийсэн хууль бус үйлдэлд холбогдох хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
85 %
1kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-8 °
Лха
-6 °
spot_img