spot_img
ЭхлэлНийгэмХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Хууль зүйн сайдтай уулзлаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Хууль зүйн сайдтай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр БНСВУ-ын Хууль зүйн сайд Ле Тан Лонгтой уулзлаа.

Сайдууд хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны протоколыг шинэчлэх тал дээр талууд санал нэгдэв. Харин БНСВУ-ын талаас Монгол Улсын ХЗДХ-ийн яамны чиг үүрэг болон Монгол Улсад хэрэгжүүлж буй эрхзүйн шинэтгэлийн талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа Ле Тан Лонг илэрхийлсэн.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын 10 гаруй улстай чөлөөт худалдааны гэрээ амжилттай байгуулж, ажиллаж байгаа талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд БНСВУ-ын Хууль зүйн сайд Ле Тан Лонгийг Монгол улсад айлчлахыг урилаа гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
77 %
1kmh
0 %
Нар
-3 °
Даваа
-3 °
Мяг
-1 °
Лха
1 °
Пүр
-4 °
spot_img