spot_img
ЭхлэлНийгэмУлаанбаатар хотын бондын анхдагч арилжаа эхэлнэ

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа эхэлнэ

 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн зарим үйл явдлыг тоймлон хүргэе

09.00 цагт: Улсын II эмнэлэгт: Дүрс оношилгооны олон улсын форумын нээлт болно. Утас: 9090-0504.

09.00 цагт: “Эрдэнэс Таван Толгой” компанийн байрны үүдэнд нүүрс тээвэрлэгчдийн “Монгол Тээвэр нэгдэл”ийнхэн хууль хэрэгжүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Утас:9111-8800.

10.00 цагт УИХ-ын намрын чуулган нээлт

11.40 цагт: УИХ-ын гишүүн агсан. ардчиллын анхны 13 гишүүний нэг С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө.

12.00-17.00 цагт: Хөрөнгийн биржид: Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа эхэлнэ. Арилжаа энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

13.00-17.00 цагт: Хүний эрх ба үзэл санааны хоригдол форум болно.

14.30 цагт: “Туушин” зочид буудалд: Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уузалт болно. Чуулга уулзалтаар хоёр талын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Утас: 7727-7070(6), 9956-4544.

-“Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-Угаарын хийгээс урдчилсан сэргийлэх, зөв галлалтын сургалт Баяянзүрх дүүргээс эхэлж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
77 %
1kmh
0 %
Нар
-17 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-18 °
Пүр
-24 °
spot_img