spot_img
ЭхлэлНийтлэлЖ.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ

Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар болон гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг АТГ-аас баривчилжээ.

Өчигдөр буюу аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө тэднийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Нэгжлэгийн үеэр нэгнийх нь гэрээс олдсон бодисыг шинжилж байгаа бөгөөд эцсийн байдлаар ямар төрлийн бодис гэдэг нь тогтоогдоогүй байна.

Авлигатай тэмцэх газар “Монголын үндсэний допингийн эсрэг төв”-ийн тэргүүдийн гэрт өчигдөр нэгжлэг хийсэн юм. Тус төвийн Ерөнхийлөгч албан тушаалтай Ж.Хатанбаатарын гэрт  болон хувийн эмнэлэгт нэгжлэг хийсэн бөгөөд түүний хүргэн гэгддэг, тус байгууллагын Гүйцэтгэх захирлын албан тушаалтай М.Мөнхболдын гэрийг ч мөн нэгжсэн юм.

Улсын их баяр наадам тэргүүтэй спортын томоохон тэмцээн дэх тамирчдын допингийн шинжилгээний хариу тус төвд нэгтгэгддэг. Энэ төв хариуг боловсруулж, мэдээлдэг. Ж.Хатанбаатарын хувьд допингийн хариуг хувийн шугамаар буюу өөрийнхөө мэйл хаягаар авч, наймаалцдаг, нуун дарагдуулдаг байж болзошгүй хэмээх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
light snow
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
67 %
4kmh
75 %
Нар
-10 °
Даваа
-13 °
Мяг
-13 °
Лха
-7 °
Пүр
-5 °
spot_img