МУСТА Г.Эрдэнэтунгалаг өчигдөр цахим хуудаснаа “МУГЖ Т.Баясгалан ам барилтын загалмайлсан эх. Олон хүүхэд энэ замаар орж амьдралаа балласан” хэмээн жиргэсэн билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
Тэрээр “Хүн бүр өөр өөрийн гэсэн тархи толгойтой. Хүлээж авах чадвартай учраас өөрсдийнхөөрөө ойлгох байх. Тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг тодорхой хэлсэн. Дахиад битгий ам бариач ээ л гэж. Бид хоёрын харилцаа давгүй. Их дотно байдаг. Нэг багшийн шавь шүү дээ. Миний оруулсан постод хариу үйлдэл үзүүлээгүй. Юм бодохгүй байх оо. Ер нь мэргэжлийн дуучин хүн шаардлагатай үед л ам барьж дуулж болно. Жишээ нь нэвтрүүлэгт орохдоо. Харин билет зараад тоглож байгаа өөрийн тоглолтон дээр ам барьж болохгүй. Би ам барьж дуулж үзээгүй. МУГЖ Т.Баясгалан гэдэг дуучин анх гарч ирсэн цагаасаа л ам барьж дуулдаг байсан. Одоо ч тиймээрээ л байна. Манай салбарынхан бүгдээрээ мэддэг. Хэлж байгаа нь л би болохоос “ гэлээ.
“Өдрийн сонин”