УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, УИХ-ын гишүүн асан З.Энхболдод холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж байсан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Түүнийг өнгөрсөн 2022 оны сүүлээс эхлэн АТГ шалгаж эхэлсэн юм. Ингэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.
Түүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр гарахыг нь хязгаарлах арга хэмжээ авч байв. Харин одоо хэргийг нь прокурор хянаж эхлээд байна. АТГ-ын яллагдагчаар татсан санал үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ.