- Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна
- Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн U23 буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монголын бөх Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрэгтэй -57 кг жинд хүрэл медаль хүртлээ.
Б.Мөнх-Эрдэнэ шигшээ 16-д Украины Хеорхи Казанжыг 9-2 харьцаагаар, шөвгийн наймд Энэтхэгийн Шубхамыг 13-2 харьцаагаар ялсан ч хагас шигшээд Арменийн Манвел Хнжрцянд 13-3 харьцаагаар өвдөг шороодсон.
Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стешелийг 7-5 харьцаагаар ялснаар медалийн тавцанд зогссон байна.
- М.Лхагвагэрэл Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
- Т.Тулга финалд цэвэр ялж Азийн наадамд аваргаллаа
- Э.Даваанасан, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ
2018 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцсон 21 настай Б.Мөнх-Эрдэнэ энэ оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас 7-р байр эзэлж байв.
Тэрээр 2023 оны залуучуудын ДАШТ-ийг зорьсон Монголын ганц бөх юм.