Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аврах ажиллагааны 17, гал түймрийн 30 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 2 тэрбум 606 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Хэнтийн аймгийн Цэнхэрмандал, Багануур, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашинтай иргэд цасанд боогдсон 16 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажиллаж 73 том хүн, 9 хүүхдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж, 24 автомашиныг цаснаас татан гаргасан. Болзошгүй гал түймэр, аюул ослоос сэргийлэн, гэр, орон сууцны аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.