Үндэсний Статистикийн Хорооноос авч буй “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” улс орон даяар үргэлжилж байна. Уг судалгааг 2023 оны есдүгээр сарын 1-нд авч эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 10 хүртэл авах аж.
Тус судалгааг авснаар
– Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах
– Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлсийг судлах
– Бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах зорилготой аж.
“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-нд 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авах юм байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо