spot_img
ЭхлэлНийгэмӨНӨӨДӨР: Үндэсний чанарын чуулган болно

ӨНӨӨДӨР: Үндэсний чанарын чуулган болно

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-17.30 цагт: ГХЯ-нд: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форум болно.

09.00-13.00 цагт: МҮХАҮТ-д: Үндэсний чанарын чуулган “Стандарт ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.

11.00 цагт: “Туушин” зочид буудалд: УИХ, Жендэрийн Үндэсний хорооноос Улс төрийн намын хуульд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг оруулж буй талаар улс төрийн намуудад танилцуулна.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

12.00 цагт: Үүрэн телефоны компанитай холбоотой иргэний эрх зөрчигдсөн гомдлын талаар мэдээлнэ.

12.30 цагт: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр алдагдах байдал үүсч байгаа талаар орон нутгийн ТББ-ынхан мэдээлэл хийнэ.

-“Бльюмон” төвд: уран бүтээлч М.Алмаазын “Сэрсэн тал” үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 10 хүртэл гарна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
78 %
0kmh
0 %
Даваа
2 °
Мяг
-4 °
Лха
-5 °
Пүр
-6 °
Баасан
-7 °
spot_img