spot_img
ЭхлэлГадаад мэдээНҮБ-ын агентлагууд, тусламжийн байгууллагууд гал зогсоохыг уриалав

НҮБ-ын агентлагууд, тусламжийн байгууллагууд гал зогсоохыг уриалав

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /CNN/. Израил, Палестины нутаг дэвсгэрт “хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоохыг” уриалсан хамтарсан мэдэгдлийг НҮБ-ын агентлагууд, тусламжийн томоохон байгууллагуудын тэргүүн нар ням гарагт гаргажээ.

“Мөргөлдөөн эхлээд 30 хоног өнгөрлөө. Хангалттай. Үүнийг одоо зогсоох ёстой” гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Хүүхдийн сан, “CARE International”, Хүүхдийг ивээх сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газар зэрэг байгууллуудын тэргүүн нарын гарын үсэг бүхий мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

“Иргэд бүслэгдэж, дайралтад өртөж, амьд үлдэхийн тулд зайлшгүй шаардлагатай зүйлсийг авч чадахгүйд хүрч, тэдний гэр орон, хоргодох байр, эмнэлэг, мөргөлийн газрууд бөмбөгдөлтөд өртөж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй” гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ мөргөлдөөний улмаас тусламжийн ажилтнууд амь насаараа хохирсоор байна. Тодруулбал, 10 дугаар сарын 7-ноос хойш UNRWA-ын 88 ажилтан амиа алдсан нь нэг мөргөлдөөний явцад НҮБ-ын хамгийн олон ажилтан амь үрэгдсэн тохиолдол болжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-8.9 ° C
-8.9 °
-8.9 °
73 %
8kmh
75 %
Лха
-7 °
Пүр
-2 °
Баасан
-2 °
Бям
-5 °
Нар
-11 °
spot_img