spot_img
ЭхлэлонцлохТ.Баярхүү: Сарын сүүлээр хүйтний эрч чангарах тул малчид өвөлжилтийн...

Т.Баярхүү: Сарын сүүлээр хүйтний эрч чангарах тул малчид өвөлжилтийн бэлтгэлээ даруй базаах хэрэгтэй

Энэ сарын 3-ны өдрөөс үргэлжлэн орсон их хэмжээний цасны улмаас зарим нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүссэн нөхцөлийн улмаас нийт зургаан иргэн амь үрэгдсэн харамсалтай мэдээг ОБЕГ-аас мэдээлсэн. Иймд УОК болон Төв аймгийн Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байгаа юм.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Төв аймгийн сумдад УОК-ын даргын шийдвэрээр ажлын хэсгүүд ажиллаж байна.

Өчигдөр Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт сумдад тус АОК болон УОК хамтран ажилласан. Эрдэнэсант сумын арав орчим айлыг нүүлгэн шилжүүлсэн. Өчигдөр гаргасан замын дагуу өнөөдөр 20 орчим айл нүүхэд бэлэн болсон мэдээллийг газар дээрээс нь аваад байна. Мөн Лүн суманд 13 айлыг нүүлгэсэн бол өнөөдөр 15 орчим айл нүүхэд бэлэн болсон. Түүнчлэн Өндөрширээт суманд тодорхой тооны айлуудыг нүүлгэсэн.

Мөн хамтарсан алба, ажлын хэсгүүд айлуудын өвөлжөөнд зам гаргах ажлыг зохион байгуулна. Нийт 600 км зам гаргах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Бүрэн сумд хоёр цас арилгах техник хэрэгсэл аваачсан. Төв аймагт хүндэрсэн сумдад шатахууны дэмжлэг үзүүлж байна.

Төв аймгийн Онцгой комиссын зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай багийг томилон ажиллуулсан. Мөн тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, сэтгэл зүйч мэргэжилтнүүд өвөлжилт хүндэрсэн газруудад ажиллаж байна.

Өчигдөр УОК-ын даргын шийдвэрээр хуралдаж, шийдвэрүүд гаргалаа. Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Шуурхай штабыг идэвхжин ажиллаж байна. Мөн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабуудыг идэвхжүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа.

Мөн хүйтний эрч чангарч шөнөдөө хүйтэн хонож байгаа тул малчид, иргэд өвөлжилтийн бэлтгэлийг нэн даруй базаах хэрэгтэй. Арваннэгдүгээр сарын сүүлээр дахин цаг агаар муудах төлөвтэй байна.

Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй. Цас их орсон учраас орон нутгийн зам мөстөж, гулгаа их үүссэн тул анхаарал болгоомжтой зорчих шаардлагатай.

Гол мөрний захаар ус мөстөж эхэлсэн. Автомашин, техникд найдаж, гарам, гарцгүй, гүүргүй хэсгээр зорчиж, ус, мөсөнд суусан дуудлага ихээр бүртгэгдэж байна. Иймд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн аймгуудын Онцгой комисс болон байгаль орны газруудад өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах үүрэг чиглэл өгсөн.

Орон нутгийн замд туулах чадвар сайтай автомашинаас бусад техник хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул иргэд та бүхэн автомашиныхаа бүрэн байдлыг хангаж явах зайлшгүй шаардлагатай. Жижиг суудлын тэрэг, туулах чадваргүй автомашинаар зорчсоноос осол бэртэл үүссэн дуудлага бүртгэгдэж байна” гэв.

Иймд орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн тул бага насны хүүхдийн хамтаар батлагдаагүй зам, маршрутаар явахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
46 %
1kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-8 °
Лха
-6 °
spot_img