spot_img
ЭхлэлЭрэн сурвалжлахКибер гэмт хэргийн 74.5 сая төгрөгийн шилжүүлгийг зогсоожээ

Кибер гэмт хэргийн 74.5 сая төгрөгийн шилжүүлгийг зогсоожээ

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дуудлага, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд түргэн шуурхай явуулж, иргэдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол нөхөн төлүүлэх боломжийг хангах зорилготой Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээжээ.

Тус төв нь энэ сарын 3-12-нд 102 тусгай дугаарын утсаар интернэт банкны халдлага цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, фэйсбүүк цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдаж хохирсон иргэдийн нийт 81 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Улмаар арилжааны холбогдох банкнуудтай хамтран нийт 74.5 сая төгрөгийн хохирол учирсныг шилжилт хөдөлгөөнийг нь шуурхай хязгаарлан гэмт үйлдлийг таслан зогсоожээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь 102 тусгай дугаарын утсаар болон фейсбүүкийн “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” пэйж хуудсаар дуудлага, мэдээлэл хүлээн авах юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
57 %
0kmh
20 %
Лха
-10 °
Пүр
-11 °
Баасан
-11 °
Бям
-8 °
Нар
-8 °
spot_img