spot_img
ЭхлэлонцлохГандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн их хамба Д.Жавзандорж ламыг...

Гандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн их хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа

Тэргүүн их хамба, 30 дугаар Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 11.18-нд боллоо.

29 дэх Хамба номун хан гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн “Бурханы Шашны дээд сургууль”-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж ламыг Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувийн дэмжлэгээр дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам 30 дахь Хамба номун ханы үүрэгт албанд томилогдсон юм.

Энэ үеэр 29 дэх Хамба номун хан Д.Чойжамц шинэ хамбад хандаж Энэтхэгийн сургуульд очоод нэлээд сайн сурч байгааг нь дуулаад алсдаа шашиндаа тустай хүн болох нь дээ гэж боддог байснаа илэрхийлсэн юм.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, 30 дахь  Хамба номун хан Дуламрагчаагийн Жавзандоржын тухай: 

(Сүхбаатар аймгийн, Баруун урт хотод 1980 оны 04 сарын 25-нд мэндэлжээ)

1991- онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан сурсан.

1993 –онд Улаанбаатар хотын Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилан сурсан

  • 1998-оноос Өмнөд Энэтхэгийн буддын гүн ухааны их сургууль Балдан Брайвүн хийдийн Даш  Гоман дацанд суралцаж, 2000 онд  Намдэл равжамба, 2006 онд Парчин равжамба, 2010 онд Зод равжамба, 2012 онд Дүлва равжамба цолыг тус тус амжилттай хамгаалсан.
  • Анхлан зиндаанд орсон цагаас эхлэн дацангийн хэмжээнд хамгийн олон судар ном цээжилсэн ламаар хэдэнтээ шалгарсан бөгөөд нийтдээ 10 зиндаанд тэргүүн байр, хоёр зиндаанд дэд байрыг эзлэн хувьт төгс шавь нарын сүсгийн зулыг бадрааж, хуурмаггүйн мөрт хичээлийн эрдмийг үлгэрлэн үзүүлсэн.
  • Түүний дараа лхаарамбын зургаан жилийн шалгалтанд дөрвөн удаа тэргүүн байр, хоёр удаа дэд байранд шалгарч  1000 гаруй хуврагуудаас оройлон буддын гүн ухааны эрдмийн дээд зэрэг Анги данбын лхаарамба буюу тэргүүлэх зэргийн лхаарамба цолыг онцгой ялгамжтай хүртсэн.
  • 2002 оноос Монгол улсад төдийгүй гадаадын олон шавь нартаа ном хөтөлж эхэлсэнээс өнөөг хүртэл олон зуун лам нарыг бэлтгэсний дотроос Егүзэр хутагт Данзанлувсанванжил, Срайдорж номун хан Лувсандамбийжалцан, Мэргэн бандида Данзанжамьянлодой нарын хувилгаан хутагт болон хоёр гавж лам төрөн гарчээ.
  • Энэтхэг, Төвөд, Монгол туургатан шавь нар “Монгол багш” хэмээн хүндэтгэн нэрийддэг байсан энэхүү алдар нь эдүгээ ч Монгол орны сүсэгтэн олны дунд түгсэн байна.
  • 2020 оноос МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургуульд өдрийн болон оройн ангийн оюутнуудад Бодь мөрийн зэргийн тайлбар хичээл зааж, эдүгээ 600 гаруй шавь нарыг бэлтгэн ариун номын гэгээг арван зүгт цацруулан зохиож байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
46 %
1kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-8 °
Лха
-6 °
spot_img