spot_img
ЭхлэлЭнтертаймент“Miss Universe” тэмцээнд Никарагуа улсын гоо бүсгүй түрүүлжээ

“Miss Universe” тэмцээнд Никарагуа улсын гоо бүсгүй түрүүлжээ

Бямба гарагийн үдэш Эль Сальвадор улсын нийслэл Сан Сальвадор хотод болсон 2023 оны “Miss Universe” тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалтад Никарагуа улсын гоо бүсгүй Шейннис Паласиос түрүүлжээ.

Тэрбээр Никарагуа улсаас энэ тэмцээнд түрүүлсэн анхны оролцогч болсон байна. Паласиос өмнө нь 2017 онд энэ тэмцээний өсвөр насны төрөлд (Teen Miss Universe) эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 10-ын тоонд багтаж байжээ.

2021 онд бас Никарагуа улсыг “Miss World” тэмцээнд төлөөлж байв.

Энэ жилийн “Miss Universe” тэмцээнд дэлхийн 84 улсын төлөөлөл болсон бүсгүйчүүд өрсөлджээ.

зураг

зураг

Бямба гарагийн орой шилдэг 20 бүсгүйг нэрлэж, усны хувцастай үзүүлбэрийн дараа 10 нь шалгарч үлдсэн байна.

Үдшийн даашинзтай үзүүлбэрийн дараа шилдэг таван оролцогч шалгарч үлджээ.

Хоёр үе шаттай асуулт хариултын өрсөлдөөний дараа Никарагуа, Тайланд, Австралийн миссүүд сүүлчийн шатанд үлдсэн юм.

Энэ шатнаас Колумб, Пуэрто-Рикогийн миссүүд хасагдсан байна.

Ингээд сүүлчийн шатанд Паласиос түрүүлж, 2022 оны “Miss Universe” тэмцээний ялагч АНУ-ын Бонни Габриэлээс гоо бүсгүйн титмийг залгамжилж авсан юм.

Тайландын оролцогч Аннтониа Порсилд дэд байрыг, Австралийн оролцогч Мораяа Уильсон гутгаар байрыг тус тус эзэлжээ.

зураг

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
49 %
12kmh
75 %
Баасан
-5 °
Бям
3 °
Нар
10 °
Даваа
21 °
Мяг
20 °
spot_img