spot_img
ЭхлэлУлс төрБүрэн эрхийн хугацаа нь дуусаж, солигдох байнгын хорооны...

Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, солигдох байнгын хорооны дарга нар

Есөн байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай байгаа талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр хэлсэн. УИХ-ын нийт есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргыг солих аж.

УИХ-ын нийт 11 байнгын хороотой. Үүнээс

  • Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хоёрыг солихгүй үлдээх юм.

Д.Цогтбаатарын хувьд, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайд болсны дараа буюу аравдугаар сарын эхээр Хууль зүйн байнгын хорооны дарга болсон билээ. Харин Н.Энхболдын хувьд Ж.Мөнхбатыг өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөний дараа буюу 2023 оны гуравдугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон юм.

Тэгэхээр дараах есөн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, солигдоно.

  1. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин
  2. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр
  3. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар
  4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг
  5. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг
  6. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  7. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг
  8. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
  9. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин

Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд нэг удаа улиран сонгогдож болдог хуультай. Тэднийг солихын тулд эхлээд МАН-ын бүлэг дотор байнгын хороо тус бүрээр өрсөлдөж, олонхын санал авсан хүн нэр дэвшдэг. Улмаар байнгын хороогоор оруулж, хэлэлцүүлдэг.

П.Урнаа

www.eguur.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
59 %
3kmh
0 %
Мяг
-21 °
Лха
-15 °
Пүр
-25 °
Баасан
-20 °
Бям
-17 °
spot_img