spot_img
ЭхлэлАнгилаагүйНҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжин...

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна

Тогтвортой, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг”-т ажил идэвхтэй хайж буй 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо. Тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн коүч зөвлөхүүдийн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авахын зэрэгцээ ажлын байр санал болгож буй үндэсний 8 компанийн байраар зочилж, нээлттэй ажлын байруудтай очиж танилцах юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд бүртгүүлсэн ажил хайгч нарт нэг сарын хугацаанд ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны тохиргоо, урьдчилсан зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа нь бусад өдөрлөгөөс шинэлэг болж байна. Түүнчлэн, хамтрагч ажил олгогч нарын хувьд хүртээмжтэй ажлын байр бий болгох чиглэлээр үнэлгээ хийлгэж, мэргэжлийн зөвлөгөө авах боломж бүрдэнэ.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг” нь 12 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэдэг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтаж зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
14.1 ° C
14.1 °
14.1 °
26 %
6kmh
20 %
Бям
15 °
Нар
8 °
Даваа
9 °
Мяг
7 °
Лха
7 °
spot_img