spot_img
ЭхлэлГадаад мэдээХамастай байгуулах гал зогсоох гэрээний төслийг Израилийн ерөнхий сайд...

Хамастай байгуулах гал зогсоох гэрээний төслийг Израилийн ерөнхий сайд засгийн газартаа танилцууллаа

Палестины Хамас зэвсэгт байгууллагатай байгуулах гал зогсоох гэрээний төслийг Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху засгийн газартаа танилцуулжээ.

Засгийн газрын хуралдааны эхэнд тэр гэрээг дэмжихийг танхимын гишүүдээс хүсээд гал зогсоох нь Иразилийн армийг зорилгоо биелүүлэхэд саад болохгүйг амласан байна.

АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр гэрээний төсөлд дайтагч талууд 4-5 хоног гал зогсоох нөхцөл тусгасан гэнэ.

Хэрвээ гэрээг байгуулбал зургаан долоо хоног үргэлжилж буй Хамас-Израилийн дайн анх удаа завсарлах юм.

Ийм гэрээ байгуулах нь хэцүү шийдвэр боловч Хамасын эсрэг дайныг үргэлжлүүлэхэд шаардлагатай зөв алхам болохыг Нетаньяху засгийн газрынхаа гишүүдэд тайлбарласан байна.

Гэрээний нөхцөлийг сайжруулахад, тухайлбал цөөн буултаар олон барьцааны хүн суллуулах нөхцөлийг тусгахад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден чухал үүрэг гүйцэтгэснийг тэр энэ үеэр бас онцолжээ.

Палестины Хамас байгууллага аравдугаар сарын 7-ны өдөр Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа 240 орчим хүнийг барьцаалсан юм. Энэ халдлагын үеэр энгийн иргэд голдуу 1,200 орчим хүн алагдсан гэдэг.

Хариуд нь Израилийн арми Хамасын захиргаанд байдаг Газын зурваст байлдааны ажиллагаа явуулснаар 13,300 орчим хүн алагдсаны 5,600 орчим нь хүүхэд байна.

Катарын засгийн газрын зуучилсан гал зогсоох гэрээний төсөлд барьцааны 50 хүнийг Израилийн шоронд хоригдож буй 150 палестин хүнээр сольж, дайныг 4-5 хоног завсарлах нөхцөл тусгасныг АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.

Ойр дотны хүмүүс нь барьцаанд байгаа Израилийн иргэд засгийн газраасаа Хамастай гэрээ байгуулахыг шаардаж байгаа.

Өчигдөр Тель-Авив дахь Израилийн батлан хамгаалах яамны гадна цугларсан тэдний төлөөлөл “Цаг бага үлдлээ. Тэднийг буцааж авчир!” гэсэн уриаг хашхирч байлаа.

Йордан голын баруун эрэгт төвлөрдөг Палестины засаг захиргааны эх сурвалжийн мэдээлснээр одоо Израилийн шоронд 7,800 гаруй палестин хүн хоригдож байгаагийн 85 нь эмэгтэй, 350 нь хүүхэд байгаа гэнэ.

Тэдний ихэнх нь Израилийн цэргүүд рүү чулуу шидсэн гэх мэт энгийн шалтгаанаар, эсвэл ямар ч шалтгаангүйгээр хоригдсон гэж эх сурвалж тайлбарлаж байна.

Өнгөрсөн хугацаанд Хамас байгууллага барьцааны хүмүүсээс ердөө дөрвийг нь “хүмүүнлэг ёсны үүднээс” гэсэн шалтгаанаар сулласан юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
57 %
0kmh
20 %
Лха
-10 °
Пүр
-11 °
Баасан
-11 °
Бям
-8 °
Нар
-8 °
spot_img