spot_img
ЭхлэлЭнтертаймент“Монгол хаан” жүжгийн эхний гурван тоглолтыг танхим дүүрэн хүн...

“Монгол хаан” жүжгийн эхний гурван тоглолтыг танхим дүүрэн хүн үзэв

Лондоны “Колизей” театрт энэ сарын 17-нд нээлтээ хийсэн “Монгол хаан” жүжгийг гурав дахь өдрөө амжилттай толилууллаа. Тус театр нийт 2263 хүний суудалтай бөгөөд эхний гурван өдрийн бүх тасалбар бүрэн зарагдаж танхим дүүрэн хүн уг жүжгийг үзжээ. Өөрөөр хэлбэл, Монголд 70 орчим мянган хүн үзсэн тус жүжгийг Их Британид 7000 орчим хүн үзээд буй нь энэ юм. Энэ талаар тус жүжгийг Лондонд тоглоход ерөнхий продюсерээр ажиллаж буй жүжигчин А.Баярцэцэг Фэйсбүк хуудсаараа дамжуулан “Монгол хаан” жүжгийн хоёр дахь өдрийн тоглолтыг үзсэн 2500 хүний 80 гаруй хувь нь гадаад хүмүүс байлаа” гэжээ. Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжгийг 12 дугаар сарын 2 хүртэл 15 удаа тоглоно. Дараагийн тоглолт маргааш Английн цагаар 19 цагт эхлэх бөгөөд өчигдөр оройны байдлаар 2000 тасалбар нь хэдийнэ борлогдож 400 орчим суудал үлджээ. Тухайн өдрийн тоглолтын тасалбар 30-110 паундын үнэтэй байна. Жүжгийн нээлтийн тоглолтын бүх тасалбар 30 паунд, хоёр, гурав дахь тоглолтынх 25-65 паунд байсан бол үүнээс хойшх 12 тоглолтын тасалбарын үнэ байрлалаасаа хамааран 30-110 паунд байх юм. Сонирхуулахад, хамгийн сүүлийн өдрийн өдөр, оройны хоёр тоглолтын тасалбарын 2/3 нь зарагдаж аль аль цагт нь 600-700 хүний суудал үлджээ.

Гэрэл зургийг: Bolor-Erdene Baljinnyam (Fb)


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
54 %
2kmh
0 %
Пүр
-2 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
spot_img